Булган Мээж ОНӨХХК-ийн 7 хоног бүрийн уламжлалт “Мэдээллийн цаг”-ийн уулзалт энэ удаа Булган аймгийн-Татварын газрын төлөөллүүдийн оролцоотойгоор амжилттай зохион байгуулагдлаа.
Булган аймгийн Татварын газрын улсын байцаагч М.Энхбат, М.Тунгалаг нар ирж,
- ХХОАТ-ын хуулийн хэрэгжилт
- Өр барагдуулах үйл ажиллагаа
- Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт
- Эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга замууд
гэх зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалт, мэдээлэл, зөвлөгөө өглөө.
Энэхүү уулзалт нь байгууллагын ажилчдын мэдлэгийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн ойлголтоо сайжруулах, хариуцлагатай татвар төлөгч байх дадлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.




