Диспетчерийн шуурхай удирдлагын хэсэг
Диспетчерийн шуурхай удирдлагын хэсэг нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр батлагдаж 01 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа жигдрүүлэн явуулж байна.
Диспетчерийн шуурхай удирдлагын хэсгийн бүрэлдэхүүнд: Диспетчерийн ээлжийн ахлах инженер Б.Үүрийнтуяа, Диспетчерийн ээлжийн инженер О.Цэрэндорж, Б.Алтангэрэл, Б.Занабазар, Мэдээлэл технологийн инженер М.Энхтайван, Цахилгаан автоматжуулалтын инженер Б.Хаш-Эрдэнэ, Цахилгаанчин Г.Эрдэнэсүх, Гагнуурчин Т.Батнайрамдал, Жолооч Ц.Шагдарсүрэн нар ажиллаж байна.
Манай хэсэг нь 24 цагийн турш бүх хэсэг нэгжүүдтэй уялдаа холбоотой ажиллаж иргэдээс ирсэн санал гомдлыг шуурхай шийдвэрлэх, шаардлагатай мэдээллээр инженер техникийн ажилчид болон иргэдийг хангах, цахилгаан эрчим хүчний бэлэн байдлыг хангаж ажиллах үүрэгтэй.
CALL CENTER буюу дуудлагын төвийн үйлчилгээг нээгээд байна. Энэ төвд утсаар хандсан иргэд:
- Төлбөр тооцооны мэдээлэл авах
- Ажил, үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт өгөх
- Засвар үйлчилгээ хийлгэх дуудлага өгөх
боломжтой болгоод байна. Дуудлагын төвийн энэ үйлчилгээгээр иргэдэд сонирхсон мэдээллийг нь өгч, санал хүсэлтийг нь хүлээн авч хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ өгсөн дуудлагынх нь дагуу холбогдох засвар үйлчилгээг дор бүрд хийснээр ус, дулааны шугам хоолойн гэмтэл, эвдрэлээс сэргийлэх ажлын үр дүн дээшилнэ.

