Дулаан хангамж түгээлтийн хэсэг
Дулааны хангамж, түгээлтийн хэсэг нь модоор галладаг ганц халаалтын зуухнаас эхлээд дулааны станцын үйлдвэрлэсэн дулааныг худалдан авч албан байгууллага, орон сууцны айл өрхөд түгээдэг болж хөгжсөн түүхэн замналтай хамт олон билээ.
Булган сумын халаалтын Ус, дулаан түгээх 7-н төв, Могод сумын халаалтын зуух гэсэн нэгжүүдээр дулаан үйлдвэрлэх болон түгээх, эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд, шугам хоолойн ашиглалт засвар, чанартай түргэн шуурхай гүйцэтгэх үндсэн үүргийг хүлээн үйл ажиллагаагаа явуулаж байна. Төсвийн 44 ААНБайгууллага, 164 ААНБайгууллага, 37 орон сууцны 736 айл өрх, задгай 88 айл өрхийн нийт 1032 хэрглэгчтэй дулааны гэрээ байгуулан гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Дулааны станцаас 38263,9 Гкал дулаан худалдан авч 7 УДДТөвүүдээр хэрэглэгчийг дулаанаар найдвартай ханган ажиллаж байна.
Дулаан хангамж, түгээлтийн хэсгийн бүрэлдэхүүнд: Горим тохируулга, тооцооны инженер Г.Энхтайван, Дулаан хангамж, ашиглалтын инженер Ш.Цэнд, Дулаан хуваарилах төвийн ахлах машинч Д.Бямбацогт, Дулаан хуваарилах төвийн машинч Н.Саруул-Ирээдүй, Л.Очирбат, Б.Ундрахболд, Б.Батмөнх, Д.Мөнхбат, Д.Түвшинбаяр, Л.Оюунгэрэл, Х.Баттулга, Дулааны шугамын засварчин Т.Гантулга, Машин механизмын операторчин Ж.Ганболд, Хово машины жолооч А.Алтанзаяа, Могод халаатын зуухны Механик Д.Батсайхан, шугамын засварчин Г.Амгаланбаатар нар ажиллаж байна.
Могод сумын төвд “Сумдын төвлөрсөн дулаан хангамж” төслийн хүрээнд халаалтын зуухны газар, дулааны шугам сүлжээ барих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээний дагуу ДТХ-0.7 маркийн 2 тогоо, тоног төхөөрөмжийн хамт шинээр монтажлан 2014 онд галлагааг нь эхлүүлж одоо төсөвт 6 байгууллага, хувийн хэвшлийн 6 аж ахуйн нэгж, айл өрхийн 3 байрыг дулаанаар хангадаг болсон. Могод сумын халаалтын зуухыг дулааны алба харьяандаа ажиллуулж байна.
Аймгийн төвд 2019 он хүртэл зургаан зуухаар ДТХ-07 маркийн 15, БЗУИ-100 маркийн тогоотойгоор ажиллаж жилд 14600 тонн нүүрс зарцуулан 47500 Гкал дулаан үйлдвэрлэн хэрэглэгчдэд үйлчилж байлаа.
Халаалтад ажиллуулж байсан дулааны шугам сүлжээг шинэчлэн өргөтгөх арга хэмжээг зохион байгуулж өнөөгийн хэмжээнд хүргээд байна. Тухайлбал 2014 оноос хойших зургаан жилд 19 чиглэлд нийт 7785 км шугамыг шинэчлэн өргөтгөсөн. Тэдгээрийн 17-гийнх нь хөрөнгө оруулалтыг улс орон нутгийн төсвөөс санхүүжүүлсэн бол 2017 онд үйлдвэрийн уурын зуухнаас “Андууд” төв хүртэлх 146.5, мөн 2018 онд ДХ-2-оос МСҮТ-ийн дотуур байр хүртэлх 230 метр шугамыг манай компани өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн.
Түр ажиллуулж байсан орон сууцны 36 айлын байрны, үйлдвэрийн, “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн зуухнуудын галлагааг 2021 оны аравдугаар сараас зогсоож станцын үйлдвэрлэсэн дулааныг худалдан авч дулаан дамжуулах нийт долоон төвөөрөө хэрэглэгчдэд түгээх ажлыг гүйцэтгэдэг болсон.
Харин орон сууцны 105, 111 дүгээр байр, 3 дугаар сургууль, худалдааны “Жавхлант” төв, ахмадын өргөөний шугам шаардлага хангахгүй байгаа, мөн 18 дугаар байрны дотор шугам угсралтын зарим асуудал шийдэгдээгүй, 1, 6 дугаар цэцэрлэгийн доторх шугам хийгдээгүйгээс холболт нь түр хойшилсныг зохицуулах арга хэмжээ авч бүрэн хамруулах гэж байна.
Ийнхүү аймгийн төвийн байгууллага, аж ахуйн нэгжүүд болон орон сууцны айл өрх дулааны станцын үйлдвэрлэсэн дулаан, цэвэр ус, ахуйн хэрэглээний халуун усаар үйлчлүүлдэг болсон нь аймгийн нийтийн аж ахуйн байгууллагын түүхэнд онцлон тэмдэглэгдэх чухал өөрчлөлт, шинэ үе шат болсон юм. Олон жил гацсан ус, дулаан дамжуулах төвүүдийг ашиглалтад оруулснаар Булганы төвийнхөн ус дулаанаар хангагдаж утаагүй болж иргэдээс талархлын үг ч ирж байв.
Одоо манай дулаан хангамжийнхан аймгийн төв дэх төсвийн 41, үйлдвэрлэл, үйлчилгээний 182 байгууллага, аж ахуйн нэгж, мөн орон сууцны 30 гаруй байрны 662 айл өрхтэй дулаанаар үйлчлэх гэрээ байгуулан ажиллаж байна.
Аймгийн төвийн дулааны эх үүсвэр буюу дулааны станц нь 14 мвт буюу 12 Гкал/ц дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий 2 эргэлдэн буцлах давхаргын зарчмаар ашиглалт, усан халаалтын зуух суурилагдсан бөгөөд зуухны ашигт үйлчилгээний коэфицент 86 хувь байхад 20,64 Гкал/ц дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллаж байна.
Манай компани аймгийн төвд дулааныг нийт 18.2 км урт шугам сүлжээгээр хэрэглэгчдэд хүргэдэг. Түүний 2.64 км-ийг нь нэгдүгээр хэлхээний, 4.02 км-ийг нь хоёрдугаар хэлхээний гадна шугам ажиллуулж байна.

